Ажилтнууд чинь дундаас нь орхихгүй англи хэлний сургалт.
Tutoro-той бол ажилтан бүр англи хэлний хувийн AI багштай. Ганцаарчилсан сургалтаас дутахгүй чанартай, өдөр бүр сурах хүсэл төрүүлэх хичээлүүд тэднийг хүлээж байна.
Эхлэх
Танилцуулга үзэх цаг товлох
Нэг ажилтны сарын үнэ $9-оос эхэлнэ. Хүссэн үедээ захиалгаа цуцлаарай.
Tutoro хэрхэн ажилладаг вэ · 2 мин
Хэрхэн ажилладгийг үзэх
Видеог хаах
Түвшин ахилаа
A1 → A2
+ 138 XP
Өдрийн шинэ дээд амжилт
Халз тулаанд яллаа
Үеийн харьцаа 3:1
Өнөөдрийн даалгавруудаа дуусгалаа
3 / 3
30 өдрийн Streak
Нэг ч өдөр алгасаагүй
+ 250 зоос
Долоо хоногийн урамшуулал
Түвшин ахилаа
A2 → B1
Лигээ тэргүүллээ
30 оролцогчоос 1-р байр
Шинэ багштай боллоо
Katie
Бүгд зөв
12 асуултаас 12 зөв
Бүлгээ дуусгалаа
Аялал
Анхны бүтэн өгүүлбэр
Чангаар хэллээ
Таван хичээл дараалан
Нэг дор
Шинэ хувцастай боллоо
5 000 зарцууллаа
Түвшин ахилаа
B1 → B2
Ярианы шалгалтаа давлаа
Хоёр дахь оролдлогоор
Бидэнд итгэдэг компаниуд
500
+
компани
Tutoro ашиглан ажилтнуудаа сургаж байна
1M
+
ажилтан
өдөр бүр суралцдаг
87
%
идэвхтэй хэрэглэгчид
90 хоногийн дараа ч үргэлжлүүлэн суралцаж байна
Northbeam
ALTAVIA
Quadra
helioworks
Verado
Tutoro компанид чинь ямар давуу тал авчрах вэ?
Өдөрт ердөө 15 минут утсаараа хичээллэнэ. Хичээлийн цаг товлох шаардлагагүй. Энэ нь компанид чинь ямар үр дүн авчрахыг хараарай.
Англи хэлтэй бол хэлцэл бүтнэ
Удирдах ажилтнуудын 49% нь харилцан ойлголцоогүйгээс олон улсын хэлцэл бүтэлгүйтэж байсан гэжээ. Tutoro-оор ажилтнуудынхаа англи хэлийг хувийн багшаас 50 хүртэл дахин бага зардлаар сайжруулаарай.
Ажилтнуудын алгасахыг хүсдэггүй сургалт
AI-тай сурахад ярих чадвар багштай сурахаас илүү сайжирсан. Tutoro өдөр бүр давтах дадал суулгаж, тоглоомын элементүүд нь ажилтнуудын 88%-д сурахыг илүү хөгжилтэй болгодог.
Ажилтнуудаа хөгжүүлж, шинэ хүн авах зардлаа хэмнэ
Суралцах соёл төлөвшсөн компаниудад ажилтнаа тогтоон барих түвшин 57%-иар өндөр, компани дотроо өөр албан тушаалд шилжих нь 23%-иар илүү байдаг. Тиймээс гаднаас хүн авах хэрэгцээ чинь багасна.
Бусад сонголттой харьцуулбал
Tutoro юугаараа илүү вэ?
Ажилтнууд завандаа суралцана. Зохицуулах ажил бага, зардлаа төлөвлөхөд ч амар.
Үнэ нь сонгосон багц, ажилтны тооноос хамаарна
Бүлгийн сургалт
Хувийн багш
Tutoro
Нэг ажилтанд ногдох зардал
Сард $180 - $320
Цагт $40 - $120
Сарын ердөө $9-оос
Хичээлийн хуваарь
Тогтсон цагийн хуваарьтай
Хичээлийн цагаа урьдчилан захиалах хэрэгтэй
Завтай үедээ суралцаарай. 15 минут байхад л болно.
Хүн бүрд тохирсон сургалт, сурах урам
Бүгд ижил хурдаар суралцана, тоглоомын элемент цөөн
Суралцагчдаа хэр тохируулж заах нь багшаас хамаарна
Ажилтан бүрийн түвшин, зорилгод тохируулна. Тоглоомын элементүүд нь сурах сонирхлыг нь хадгална
Хүний нөөцийн хяналт
Ирцийн тайлан
Хүний нөөцийн алба ахицыг бараг харахгүй
Шууд шинэчлэгдэх хяналтын самбар, ахицын тайлан
Нийт ажилтнаа хамруулах боломж
Анги нэмэгдэх тусам зохицуулахад төвөгтэй
Ажилтан нэмэгдэх бүрд зардал, зохицуулах ажил нэмэгдэнэ
Бүх ажилтнаа сургалтад хамруулахад амархан
Эхний алхам
Хэрхэн ажилладаг вэ?
Хэрэгтэй тооны эрхээ өөрөө худалдаж аваад ажилтнуудаа уриарай. Өнөөдөр үдээс хойш гэхэд л бүгд хичээллэж эхэлнэ.
Суралцах хүний тоогоо сонго
Хэдэн ажилтныг, ямар хугацаагаар хамруулахаа сонгоорой.
Ажилтнуудаа урь
Имэйл хаягуудын жагсаалтаа хуулж оруулаарай. Эсвэл нэгдэх нэг холбоосыг бүгдэд нь илгээгээрэй.
Ажилтнууд чинь ярьж эхэлнэ
Холбоос дээр дараад л анхны хичээлээ шууд эхэлнэ.
Ахиц дэвшлийг нь хараарай
Streak, долоо хоногийн идэвх, түвшний ахицыг нэг дор хараарай.
Тогтмол суралцах
Ажилтнууд яагаад хичээлээ орхидоггүй вэ?
Жинхэнэ хичээл шиг ярилцаж сур
Чи ярьж, багш чинь хариулна. Яриан дундаа тайлбарлаж, дасгал ч өгнө.
Ямар ч нөхцөлд ярьж сур
Ажлын ярилцлагад орж, эмчид үзүүлж, адал явдалд оролцож үз, эсвэл өөрийнхөө нөхцөлийг зохиогоорой.
Хэнтэй ярилцахаа өөрөө сонго
Багш бүр өөрийн гэсэн аялга, зан араншинтай. Яриа нийлэх багшаа сонго.
Юугаа сайжруулахаа шууд хар
Хичээл бүрийн дараа оноогоо харж, ямар алдаа давтаад байгаагаа мэдэж ав.
Сурсан үгсээ мартахгүй
Мартах дөхсөн үгсээ жижиг тоглоомуудаар давтсаар сайн тогтоож авна.
Зүгээр гүйлгэх биш, алхам алхмаар сур
Хичээл бүрээр газрын зураг дээр урагшилж, нэг ертөнцөө дуусгахад дараагийнх нь нээгдэнэ.
Чи ч, дүр чинь ч түвшин ахина
Өөрийн дүрээ бүтээгээрэй. Хичээл бүрээр дүрийн чинь түвшин ахиж, дээд лигүүд рүү дэвшинэ.
ХҮНИЙ НӨӨЦИЙНХӨНД
Ажилтнууд чинь хичээллэж байгаа эсэхэд эргэлзэх хэрэггүй
Хэн хичээллэж, хэр ахиж, англи хэлний ямар түвшинд байгааг нэг самбараас хараарай. Хүн бүрээс явцыг нь асууж явах хэрэггүй.
Ажилтнуудын идэвх
Сүүлийн 30 хоног · жишээ өгөгдөл
Ашиглаж буй хэрэглэгчийн эрх
Төлбөр төлсөн эрхүүдээс хэдийг нь ажилтнууд долоо хоног бүр ашиглаж байгааг хараарай
Ажилтан бүрийн англи хэлний түвшин
Түвшнийг CEFR-ийн A1-C1 шатлалаар харуулж, суралцах явцад нь шинэчилнэ.
Ажилтан бүрийн идэвх
Долоо хоногт хичээллэсэн минут, үзсэн хичээлүүд, Streak
Санхүүгийн албанд тайлан хэзээд бэлэн
Дэлгэц дээрх мэдээллээ тэр чигээр нь CSV файлаар татаж ав.
Tutoro хэнд тохирох вэ?
Англи хэлээ жаахан ахиулахад л өдөр тутмын ажил чинь хөнгөрдөг бол чамд зориулав.
Эхлэх
Хэрэглэгчийн үйлчилгээний багууд
Борлуулалт
Инженерчлэл
Зочид буудал, ресторан
Жижиглэн худалдаа
Эрүүл мэнд
Маркетинг
Амжилтын түүхүүд
Гурван компанид юу өөрчлөгдсөн бэ?
Өмнө нь ажилтнуудынхаа англи хэл сурах сонирхлыг хадгалахад хэцүү байлаа. Tutoro ашиглаад тэд дуртайяа, тууштай хичээллэдэг болсон. Бас компаниас олгож буй хэрэгтэй урамшуулал гэж үздэг. Ажилтнуудын сэтгэл ханамж ч нэмэгдсэн.
Хүний нөөцийн захирал
Northbeam
Манай ажилтнууд одоо гадаадын үйлчлүүлэгчидтэй илүү итгэлтэй харилцаж, асуудлыг бусдад шилжүүлэх нь багассан. Англиар илүү ойлгомжтой ярьж, асуудлыг бие даан шийддэг болсон тул үйлчлүүлэгчид ч илүү сайн үйлчилгээ авч байна.
Хэрэглэгчийн үйлчилгээний багийн ахлагч
Altavia
Сургалтад зарцуулсан мөнгө маань ямар үр дүн өгч байгааг одоо тодорхой хардаг боллоо. Tutoro-ийн тайлангаас хэн хэр идэвхтэй суралцаж, хэр ахиж, юун дээрээ сайжрах хэрэгтэй байгааг мэдэж авдаг. Одоо бид бодит өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргаж байна.
Үйл ажиллагаа хариуцсан захирал
Helioworks
Үнэ тариф
Нэг ажилтны сарын төлбөр $9-оос эхэлнэ
Хэдэн ажилтан суралцах вэ?
Бүх ажилтнаа хөнгөлөлттэй нэг үнээр сургаарай.
Нэг ажилтны сарын төлбөр
Бүлгийн сургалтын зардал
Хувийн багштай хичээллэх зардал
Хамтдаа тооцоолоод үзье
1,000-аас олон хүн хамруулах бол компанид чинь тусгай үнийн санал гаргана. Хүний тооноос хамаарсан хөнгөлөлт, нэхэмжлэхээр төлөх боломжтой. Манай борлуулалтын багтай хамт зардлаа тооцоолоорой.
Танилцуулга үзэх цаг товлох
Захиалгын хугацаа
суралцагч
Чиний Tutoro багц
Хүссэн үедээ цуцлаарай
Хэдэн ажилтан суралцах вэ?
Нэгдсэн хямд үнээр хамт олноороо хөгжилтэй суралцаарай.
Түгээмэл асуултууд
Компанидаа Tutoro ашиглаж эхлэхийн тулд яах вэ?
Компанийнхаа бүртгэлийг үүсгээд, хэдэн ажилтан хамруулахаа сонгон, урилга илгээгээрэй. Хүн бүр өөрийн түвшин, зорилгод тохирсон хичээлээр англи хэл сурна. Эхлээд Tutoro хэрхэн ажилладгийг үзмээр байна уу? Танилцуулга үзэх цаг захиалаарай.
Tutoro ямар үнэтэй вэ? Төлбөрөө яаж төлөх вэ?
Tutoro-ийн нэг ажилтны сарын эрх $9-оос эхэлнэ. Хамгийн багадаа 5 ажилтан хамруулна. Картаар төлөх эсвэл компанийнхаа удирдлагын самбараас нэхэмжлэхээ шууд үүсгэж аваарай.
Ашиглах эрхийг өөр ажилтанд шилжүүлж болох уу?
Болно. Ажилтан ажлаас гарсан эсвэл цаашид хичээллэх шаардлагагүй болсон бол эрхийг нь өөр хүнд шилжүүлээрэй. Ажилтан солигдох бүрд шинээр эрх худалдаж авах хэрэггүй.
Хэрэглэгчийн эрхийн тоог хүссэн үедээ нэмж, хасаж болох уу?
Хэрэгцээндээ тохируулан хэрэглэгчийн эрхийн тоог нэмж, хасаарай. Нийтдээ 5-аас цөөнгүй эрхтэй байх хэрэгтэй. Төлбөр хэрхэн өөрчлөгдөх нь захиалгын чинь нөхцөлөөс хамаарна.
Ажилтнууд Tutoro ашиглаад юу сурах вэ?
Англи хэл сурахад хэрэгтэй бүхэн Tutoro-д бий. AI багштай хичээллэж, ярих, сонсох, унших чадвараа хөгжүүлэн, интерактив дасгал хийгээрэй. Дуудлагаа шалгуулж, юуг хэрхэн засахаа тэр дор нь мэдэж авна. Бүгд нэг апп дотор.
Tutoro ажилтан бүрийн англи хэлний түвшинд тааруулж заадаг уу?
Тийм. Tutoro ажилтан бүрийн түвшин, зорилгод тохирсон сургалтын төлөвлөгөө гаргана. Тоглоомын хэлбэртэй дасгалууд сурах сонирхлыг нь хадгалж, цааш хичээллэх урам өгнө.
Ажилтнууд өдөрт хэр их цаг гаргах хэрэгтэй вэ?
Нэг удаа хичээллэхэд 15 минут байхад л болно. Ажилтнууд завтай үедээ суралцана. Тогтсон цагт хичээлдээ суух, урьдчилж цаг захиалах шаардлагагүй.
Tutoro ажилтнуудыг үргэлжлүүлэн сурахад яаж урамшуулдаг вэ?
Tutoro ажилтан бүрд тохирсон хичээл, тоглоомтой даалгавар, шагнал, оролцоог нь татах дасгалуудыг хослуулдаг. Ингэснээр өдөр бүр сурах хүсэл төрж, тогтмол хичээллэх дадал сууна.
Хүний нөөцийнхэн ажилтан бүрийн ахицыг харах боломжтой юу?
Тийм. Компанийн хяналтын самбараас хэн хэр тогтмол хичээллэж, хэр ахиж байгааг хараарай. Хүний нөөцийн ажилтнууд хүн бүрийн оролцоо, ахицыг хянаж, хамт олны хөгжлийг нэг дор харна.
Ажилтнууд заавал байгууллагын имэйл хаягтай байх хэрэгтэй юу?
Үгүй. Урилгын кодыг имэйл хаягтай холбодоггүй. Кодыг ашигласан хүн л эрхээ авна. Ажилтан хувийн бүртгэлээрээ Tutoro ашигладаг бол Streak, лиг, үгийн сан нь хэвээр үлдэнэ. Байгууллагаас олгосон эрхийг одоо байгаа бүртгэлдээ нэмэхэд л болно.
Хамгийн багадаа хэдэн ажилтан хамруулах хэрэгтэй вэ?
Ердөө 5 ажилтантай эхэлж болно. Компаниудад зориулсан Tutoro нь цөөн ажилтантай байгууллагад ч, өргөжин тэлж буй компанид ч тохирно.
Өдөр тутмын дадал, бодит ахиц
Ажилтнууддаа англи хэл сурах илүү үр дүнтэй аргыг санал болгоорой. Хүн бүрд тохирсон, сонирхолтой хичээлүүдэд ажлын өдөр ч цаг гаргахад амархан.
Эхлэх
Танилцуулга үзэх цаг товлох